Шууд Chart

Талын десантууд

2019-06-26 08:14:52

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны гоцлол дууны төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун дуучин материалаа илгээснээс 60-ыг нь нэгдүгээр шатны шалгаруулалтад урихад манай улсаас таван дуучин багтсан байлаа. Үнэн хэрэгтээ зургаа байснаас нэг нь талархлаа илэрхийлээд оролцоогүй билээ. 

Манайхны дуулахыг сонссон хөгжим судлаач, “Музыкальная жизнь” сэтгүүлийн тоймч Татьяна Елагина "...Хэд хэдэн сонирхол татахаар бага дуучид дуулсны дараа талын десантуудын ээлж ирсэн юм. .. хэмээгээд...Тэд бүгд байгалиаас заяасан гайхалтай хоолойтой... " гэсэн байлаа. 

Монголчууд урьдын адил уралдааны анхаарлын төвд байсаар байна. Дуулаачийн урлаг, ухаанд шимтсэн залуусаараа бахархахгүй байхын аргагүй. Энэ өдрүүдэд тэднээр "амьсгалж" байна даа.

Б.Жавхлантөгс
Ц.Амарболд
Б.Монголхүү
Д.Бат-Эрдэнэ
Э.Анхбаяр









Нийтэлсэн: У.Баярсайхан

Талын десантууд  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй