Шууд Chart

Осакад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болно

2019-06-26 09:49:31

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар энэ амралтын өдрүүдэд Японы Осака хотноо болох Их 20-ийн дээд уулзалтын хүрээнд уулзалт хэлэлцээ хийх юм байна. энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн  байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын  угсаа залгамжлагч хан хүү Сальман Аль Сауд,  Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын нийт  7 орны удирдагчтай Осакад уулзах юм байна. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүний уулзалтаар Иран, Украин,  Ойрх Дорнод, Сири дэх нөхцөл байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Цагаан ордны  тэргүүн Трамп Оростой  харилцаагаа хэвийн болгохыг хүсч байгаагаа мэдэгдэж байсныг хэвлэлүүд энэ ташрамд дахин сануулж байна. Түүнчлэн  өнгөрсөн оны 11 дүгээр сард Их 20-ийн Аргентин дэх дээд уулзалтын хүрээнд Америк Оросын Ерөнхийлөгчдийн уулзалт товлогдсон байсан боловч Керчийн булан дахь сөргөлдөөнөөс болж  Доналд  Трамп  энэ уулзалтаас татгалзаж байсан билээ.

Харин Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Осакад уулзаж худалдааны маргаантай  асуудлаа хэлэлцэхээр төлөвлөж байна. Харин Германы канцлер Ангела Меркель, Австрали,  Энэтхэг,  Японы Ерөнхий сайдуудтай уулзах тов гарсан  байна. Осака дахь дээд уулзалт өндөрлөсний дараагаар АНУ ын  Ерөнхийлөгч  БНСУ-д айлчлах юм байна.  29-30-ны өдрүүдэд товлосон энэ айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Трамп хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд  очихоор төлөвлөж байгаа тухай CNN  өнөөдөрхөн мэдээллээ.  Гэхдээ  Цагаан ордны  тэргүүн Солонгосын хойгт хийх энэ айлчлалаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт болгон ашиглах төлөвлөгөөгүй гэдгээ  илэрхийлж байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Осакад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болно  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй