Шууд Chart

АНУ Украинд Уламжлалт зэвсэг устгах хөтөлбөрөө дахин хэрэгжүүлнэ

2019-06-26 10:03:10

АНУ-ын Улс төр, цэргийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кларке Күүпер, Украины Гадаад хэргийн яамны Олон улсын аюулгүй байдлын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Руслан Нимчинский нар харилцан ойлгоцлын санамж бичиг байгуулж, Уламжлалт зэвсгийг устгах АНУ-ын хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болсон байна. 

Гэрээний хүрээнд Украины талд тэсрэх төхөөрөмж агуулах зургаан газар байгуулахад дөрвөн сая доллар төлөвлөж буй юм байна. Төсөл ойрын хоёр жилийн хугацаанд хэрэгжиж, Украины зэвсгийн нөөцийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж Украины батлан хамгаалах яам мэдэгджээ.

Мөн Украины аюулгүй байдал нөөцийн удирдлагад олон улсын стандартыг нэвтрүүлэхэд тусална гэж үзэж буй юм байна. 2004-2018 оны хооронд Уламжлалт зэвсгийг устгах АНУ-ын хөтөлбөр Украин дахь их хэмжээний уламжлалт зэвсгийн залгамжлалыг шийдвэрлэхэд 40 гаруй сая долларын хөрөнгө оруулсан байна.

2018 онд АНУ-ын талаас мөн 227 мянган хавтгай метр талбайн газрын миныг цэвэрлэхэд Уламжлалт зэвсгийг устгах хөтөлбөрийнхөө хүрээнд санхүүжүүлж тусалсан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Украинд Уламжлалт зэвсэг устгах хөтөлбөрөө дахин хэрэгжүүлнэ  
Үзсэн: 111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй