Шууд Chart

АНУ Японтой байгуулсан аюулгүй байдлын гэрээнээс гарахаар судалж байна

2019-06-26 10:01:00

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 60 гаруй жилийн өмнө Япон улстай байгуулсан аюулгүй байдлын баталгаа, хамтын ажиллагааны тухай Орос Америкийн гэрээнээс гарахаар судалж байгаа тухай Блүүмберг мэдээлснийг хэвлэлүүд бас онцолж байна.  60 гаруй жилийн өмнө хоёр улсын байгуулсан энэ гэрээнээс улс орноо гаргах асуудлыг Ерөнхийлөгч Трамп итгэмжлэгдсэн төлөөлөгчидтэйгээ хэлэлцсэн тухай тус агентлаг мэдээлсэн юм.

Энэ гэрээний дагуу Япон улс руу зэвсэгт түрэмгийлэлд өртвөл АНУ цэргийн дэмжлэг үзүүлж хамгаалах үүрэг хүлээсэн байдаг юм. Гэхдээ Токио Вашингтоныг хамгаалах үүрэг энэ гэрээгээр хүлээдэггүй. Хэрэв АНУ  энэ гэрээнээс гарчихвал Ази Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлын үндсэн суурь  ганхана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл Токио Хятад эсвэл Умард Солонгосын зүгээс ирэх аюул заналхийллийн эсрэг бие даан  аюулгүй байдлаа хангах боломжуудыг эрэлхийлснээр  зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ хандлага бий болно гэж харж байна. Харин Ерөнхийлөгч Трампын хувьд Японы тал Футэмма дахь Америкийн агаарын цэргийн баазыг өөр муж руу нүүлгэн шилжүүлэхийг чармайж байгааг эсэргүүцэн ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байх талтай гэж мэргэжилтнүүд сануулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Японтой байгуулсан аюулгүй байдлын гэрээнээс гарахаар судалж байна  
Үзсэн: 107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй