Шууд Chart

Украины Дээд Радын сонгуульд өрсөлдөхөөр 2335 нэр дэвшигч бүртгүүлжээ

2019-06-26 10:24:18

Украинд ирэх сарын 21-ний өдөр Дээд Радын ээлжит бус сонгуулийн санал хураалт болно. Тэгвэл тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр бол Дээд Радын сонгуулийн өрсөлдөөнд нийт 2335 хүн нэр дэвшин оролцохоо илэрхийлж бүртгүүлээд байгаа юм байна.

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр нийт нэр дэвшигчийн 824 нь Украины 18 улс төрийн намаас нэр дэвшихээр бүртгүүлсэн байна. Үлдсэн 1507 нь бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.

Мөн Украины сонгуулийн төв хороо санал хураалтын явцад ажиглалт хийх гадаад улс орон, олон улсын байгууллагын 252 ажиглагчийг бүртгээд байгаа аж. Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрөөр дуусах ёстой. Дээд  Радын сонгуулийг холимог системээр зохион байгуулагддаг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Дээд Радын сонгуульд өрсөлдөхөөр 2335 нэр дэвшигч бүртгүүлжээ  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй