Шууд Chart

Сумдад анхан шатны тусламжийн мобайл технологийг гардуулжээ

2019-06-26 11:12:40

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.6- д тусгагдсаны дагуу эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж бүхий мобайл технологийг Эрдэнэдалай, Дэлгэрцогт сумдад гардуулж өглөө.

Тус анхан шатны багцыг Монголын Үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нийгмийн хариуцлагын хүрээнд өгч буй юм. Тэрбээр эмээгийнхээ төрсөн нутаг болох Дэлгэрцогт сум, болон хамгийн олон хүн амтай учир Эрдэнэдалай сумдыг тус тус сонгожээ.

Энэхүү анхан шатны тусламжийн багцад ЭХО-ны бичил аппарат, зүрхний цахилгаан бичлэг, сахар, даралтын аппарат зэрэг багтах бөгөөд анхан шатны тусламж үзүүлэх, оношлох боломжийг бүрдүүлж байна.

Цаашдаа боловсрол, спорт, эрүүл мэндийн хүрээнд бодлогоор, илүү өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг онцлов.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ


Сумдад анхан шатны тусламжийн мобайл технологийг гардуулжээ   
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй