Шууд Chart

Зуун жилийн түүхтэй номын дэлгүүр

2019-06-26 11:26:36

"El Ateneo Grand Splendid" бол Буэнос Айрест байдаг дахин давтагдашгүй номын дэлгүүр. Дэлхийн хамгийн шилдэг арван номын дэлгүүрийн тоонд зүй ёсоор багтдаг юм.

Дэлгүүр өмнө нь 1050 хүний суудалтай театр байсан (Grand Splendid Theater 1919). Тус дэлгүүрээс жилд ойролцоогоор нэг сая хүн ном худалдан авдаг байна. 2000 хавтгай дөрвөлжин талбайтай театрын үзэгчдэд зориулсан суудлуудыг аваад оронд нь номын тавиурууд суурилуулсан байна.

Гайхалтай театрыг номын сан болгоход ерөнхий загварыг архитектур Фернанда Мансоне гаргажээ. Тайз, тагт, улаан хөшиг зэрэг ихэнх дотоод заслуудыг хэвээр нь хадгалсан байна.  

Нийтэлсэн: Б.Назкеш

Зуун жилийн түүхтэй номын дэлгүүр  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй