Шууд Chart

Триатлоны тамирчид БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна

2019-06-26 12:29:11

Монголд эрчимтэй хөгжиж буй спортын төрөл болох триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-22-нд БНСУ-ын Гёнжү хотод болсон. Тус тэмцээний түүхэнд энэ жил хамгийн олон тамирчин орсноос Монгол Улсыг төлөөлөн 11 тамирчин өрсөлдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл "Эрдэнэт триатлон" клубийн дасгалжуулагч, спортын мастер Ч.Гансүх шавь Б.Энхжин, О.Эрдэнэзул нарын хамт Азийн залуу триатлончдын хамтарсан бэлтгэлд оролцож байна. .

Сонирхуулахад, триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 26-27-нд Архангай аймгийн Өгийнуурт болно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Триатлоны тамирчид БНСУ-д хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна  
Үзсэн: 123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй