Шууд Chart

АНУ-ын зарим компани “Хуавэй”-тэй хамтран ажилласаар байна

2019-06-26 13:34:06

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас БНХАУ-ын харилцаа холбооны “Хуавэй” корпорацид хориг тавьсан хэдий ч хөдөлгөөнт техникийн процессор үйлдвэрлэгч Америкийн зарим компани энэ корпорацитай хамтран ажилласаар байна. Энэ тухай эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Нью-Йорк таймс” сонин мэдээллээ.

Тухайлбал, “Интел”, “Микрон Техноложи” зэрэг компани сүүлийн гурван долоо хоногийн турш АНУ-аас өөр улсад үйлдвэрлэсэн процессороо “Хуавэй”-д нийлүүлсэн байна. Сонины мэдээллээс үзэхэд, энэ тохиолдолд АНУ-ын засаг захиргаанаас тогтоосон хоригт багтахгүй гэнэ.

Харин Америкийн үйлдвэрлэгчдэд “Хуавэй”-гийн зах зээл дээр гарсан загваруудын сэлбэг, эд ангийг нийлүүлэх хориг ирэх наймдугаар сарын дундаас хэрэгжинэ. Хоригт Хятадын ирээдүйд гаргах бүтээгдэхүүнээс гадна одоо байгаа загварууд ч багтаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн мэдээлэл холбооны дэд бүтцийг гадны аюул заналхийллээс хамгаалах онц байдлын дэглэмийн зарлигт өнгөрсөн тавдугаар сарын 15-нд гарын үсэг зурсан. Энэ дагуу АНУ-ын Худалдааны яам тавдугаар сарын 17-ноос Хятадын “Хуавэй” корпорацийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулна гэж үзээд хар жагсаалтад оруулжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын зарим компани “Хуавэй”-тэй хамтран ажилласаар байна  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй