Шууд Chart

“Далай ээж”-ийг Дэлхийн байгалийн өвөөр “тамгалах” "Эко-Соёлын аян" болно

2019-06-26 13:45:32

Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх олон улсын "Эко-Соёлын аян" ирэх сарын 5-18-нд Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгалд болно. Энэ .

Түүнчлэн анх удаа зохион байгуулж буй дээрх аяныг дэмжиж, одоогийн байдлаар Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, “TB-2”, “Star” телевизийн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ.

Дээрх аяны хүрээнд “Далай ээж”-ийн хүрээлэн буй орчны хог хаягдал, ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан орчны бохирдол, загас агнуур, худалдааны загасчлал, усан завь, моторт дугуй ихэссэнээс үүдсэн зорчигчдын аюулгүй байдал болон цэнгэг усанд нөлөөлж буй аюул эрсдэл зэрэг олон асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх юм. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын концерт, шоу тоглолт, уран зургийн дуудлага худалдаа, гудамжны дүрслэх урлагийн бүтээл урлах, Хөвсгөл далайг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийг дэмжсэн гарын үсэг цуглуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.

Түүнчлэн олон улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт ирэх сарын 9-нд 20:00 цагт “On and Off” продакшны байранд болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Далай ээж”-ийг Дэлхийн байгалийн өвөөр “тамгалах” "Эко-Соёлын аян" болно  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй