Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019-06-26 14:07:18

Зургаадугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас усжих Чулуут, Байдраг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40-145 см нэмэгдэж, үерийн түвшинг 45-90 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Хангай нурууны өврийн Заг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см давсан хэвээр байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-06-26


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй