Шууд Chart

АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна

2019-06-26 14:22:38

АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна. Ойрх Дорнодод энх тайван байдал тогтоох зорилготойгоор их хэмжээний тусламж үзүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Үүнтэй холбоотойгоор Дональд Трампын засаг захиргаанаас Бахрайнд эдийн засгийн уулзалт зохион байгуулж буй юм байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд, улс орнуудын төлөөлөл оролцож буй энэ хурал мягмар гарагт нээлтээ хийжээ.

Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Жаред Кушнер “Ерөнхийлөгч Дональд Трамп болон АНУ палестинчуудыг хаяж, харилцаагаа таслаагүй. Энэ хурлыг тэдний төлөө зохион байгуулж байна” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр ойрын 10 жилийн хугацаанд палестинчууд болон бусад хөрш зэргэлдээх улсуудад 50 тэрбум долларын тусламж үзүүлэхээр төлөвлөснөө танилцуулжээ.

Гэвч Палестины талаас хурлыг эсэргүүцэж байгаа юм байна. Тэд “АНУ асуудлыг мөнгөөр шийдвэрлэх гэж байна” хэмээн буруутгасан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй