Шууд Chart

Энхийг дэмжих ажиллагааны инженерийн ротын техник хэрэгслийг хүлээн авлаа

2019-06-26 15:53:30

Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн техник хэрэгслийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхан, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд ноён С.Клечески, Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Майкл Доршнер болон албаны хүмүүс оролцлоо.

Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын хамтын ажиллагааны хүрээнд хүлээлгэн өгч буй эдгээр техник нь хоёр улсын Засгийн газар, Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж байгаа аж. Түүнчлэн .

Дээрх арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийг тууштай дэмжиж бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлсээр ирсэн. Энэ инженерийн техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаанд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа үйл явдал боллоо” гэж хэмээв.









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Энхийг дэмжих ажиллагааны инженерийн ротын техник хэрэгслийг хүлээн авлаа  
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 23:35
amjilta hvcie

Бидэнтэй нэгдээрэй