Шууд Chart

Орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ

2019-06-26 17:37:42

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 20 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Дундговь аймгийн хэмжээнд 2019 онд зарласан “Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд баригдаж байгаа тус орон сууц энэ оны III улиралд ашиглалтад орно.

Орон сууц ашиглалтад орсноор Онцгой байдлын газрын алба хаагчдын 30 хувь байртай болох юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй