Шууд Chart

Холбоочдын цогцолбор тэмцээнд оролцож байна

2019-06-26 17:40:34

Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж байгаа хошууч генерал Р.Гаваагийн нэрэмжит Холбоочдын цогцолбор тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Өнөрсайхан, Үндэсний аврах бригадын Холбоо, зарлан мэдээллийн тусгай бүлгийн мэргэжилтэн, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар, дэд ахлагч Н.Хүсэл, дэд ахлагч Б.Батбаатар нар оролцож байна.

Тэмцээнд Зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 18 багийн 70 гаруй тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээн хурдач радиотелеграфчин, буудлага, радио илрүүлэлтийн “үнэг агналт”, GPS ашиглан байршил, зүг чиглэл олох, Р-142 КШМ дээрх ажиллагаа гэсэн төрлүүдээр гурван өдөр үргэлжлэн явагдаж, аваргуудаа шалгаруулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Холбоочдын цогцолбор тэмцээнд оролцож байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй