Шууд Chart

Дэлхийн өв Чух нууранд 19100 орчим шувуу “зочилжээ”

2019-06-27 10:59:16

Монголын шувуу хамгаалах төв, Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаатай хамтран ховор зүйлийн шувуудын судалгааг 2016 оноос хойш Хэрлэн голд хийсэн. Түүнчлэн энэ жилээс эхлэн "Чух" шувуу судлалын хээрийн судалгааны төв байгуулж, БНХАУ болон ОХУ-ын судлаачидтай хамтран ажиллаж байна. Чух нуур бол Монгол дагуурын ДЦГ-ын орчны бүсэд байх шувууд зусдаг чухал нуурын нэг төдийгүй Дэлхийн өвд орсон нэн чухал бүс нутаг юм. Энэ удаад гурван улсын судлаачид өнгөрсөн өвөл байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу ховор зүйлийн тогоруу, тоодог төдийгүй эргийн шувуудын нүүдлийн судалгааг шинээр эхлүүлжээ.

Судлаачид нэг сарын хугацаанд шувуудын тоо толгойд өдөр бүр мониторинг хийсэн. Судалгааны дүнд хаврын нүүдлийн үеэр Чух нууранд нийтдээ 141 зүйлийн 19100 орчим шувуу давхардсан тоогоор бүртгэгдсэн байна. Түүнчлэн

Шувууны зураг дарах нуувч барьжээ

Үүнээс гадна Дорнод аймгийн Дашбалбар сумын ЗДТГ-ын захиалгаар Монголын шувуу хамгаалах төв Чух нуурын баруун хойд эрэг орчимд шувууны гэрэл зураг дарах сонирхолтой иргэд, жуулчдад зориулан шувууны зураг дарах зургаан метр урт, хоёр метрийн өргөнтэй нуувч барьж, сумын байгаль орчны хэлтсийнхэнд хүлээлгэн өгчээ.

Эргийн ойр хавийг шувуудад аюулгүй бүс болгов

Мөн Чух нуурын эргийн замаар машин байнга зорчсоноор тэр хавийн шувууг үргээж, тайван байдлыг нь алдагдуулдаг аж. Чух нуур хээрийн экосистемийн бусад нуурын адил эргийнхээ дагуу хад, чулуу, байгалийн бартаагүй. Түүнчлэн эргийн болон усны бусад зүйлийн олон тооны шувуу нуурын баруун хойд эргийн дагуу байршдаг. Тухайлбал, энэ хэсэгт 120-150 орчим тооны гангар хун байнга байршихаас гадна дэлхийд ховордсон 19 хос хошуу галуу болон 65 дэгдээхий эргийн дагуух зүлгэнд идээшдэг. Тиймээс Монголын шувуу хамгаалах төвийнхөн нуурын эрэгт хамгийн ойр машин замыг хаах санал гаргажээ. Тухайн газарт Монгол дагуурын Дархан цаазат газрын Байгаль хамгаалагч Б.Батхүү сумын төвөөс багаж хэрэгсэл, бусад материал авчран сайн дураараа замын хаалт, хашилт босгож, тэмдэглэгээ байрлуулсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дэлхийн өв Чух нууранд 19100 орчим шувуу “зочилжээ”  
Үзсэн: 1056 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Т.хишигтогтох [127.0.0.xxx] 2019-07-23 12:01
Сайхан байгаль эко орчныг хамгаалах ажилд н сэтгэл гарган зүтгэж байгаа залууст амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-06-27 15:01
Мундаг залуучууд байнаа ажлын амжилт хүсэе ээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-27 14:59
Байгаль хамгаалалд иргэн бүрийн оролцоо чухал байнаа!

Бидэнтэй нэгдээрэй