Шууд Chart

Даамчид Азийн аваргаас богц дүүрэн медальтай ирнэ

2019-07-01 10:45:18

Узбекистан улсад болж буй даамын Ази тивийн АШТ-д Монгол Улсаас ОУИМ Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс Монголын баг тамирчид турк даамын төрөлд таван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл, 64 буудалт даамын төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн Азийн даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн тэмцээнд IV байр эзэлсэн юм. Түүнчлэн Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөхөд манай тамирчид зургаан алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн ДДХМ Б.Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан ДДХДМ Б.Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан. Мөн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медаль хүртэв.

Харин Азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөл өндөрлөхөд, түргэвчилсэн тоглолтоос Монголын баг тамирчид хоёр алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд ДДХМ Э.Хүслэн, 8 хүртэлх насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гэрэлмаа нар аваргалжээ.

Сонирхуулахад, .



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Даамчид Азийн аваргаас богц дүүрэн медальтай ирнэ  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 11:12
Bayr hurgie. Eh oron chin ta naraar baharhaj baina. Ulam ih amjilt gargaarai
Зочин [127.0.0.xxx] 2019-07-01 11:38
Богц гэнэ үү, одоо богц гэж юу байх вэ дээ, үүргэвч гэвэл дээр биз кк

Бидэнтэй нэгдээрэй