Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал, М.Ананд тэргүүтэй Монгол сүмочид зуны башёд хүч үзнэ

2019-07-02 08:58:07

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, хакүхо М.Даваажаргал, 71 дэх их аварга М.Ананд тэргүүтэй Монгол сүмочид энэ сарын 7-нд буюу ирэх ням гарагт эхлэх зуны башёд хүч үзнэ.

Тодруулбал, Нагоя хотод болох уг тэмцээн долдугаар сарын 7-21-ний хооронд болох тул бөхчүүд тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Дээд зиндаанд дээрх хоёр их аваргаас гадна озэки /арслан/ Гоэйдо, Такаяаши, Такакэйшо, Гүржийн Точиношин нарын том цолтнууд, Ичиножёо А.Ичинноров, Дайшохо Ч.Шижирбаяр нарын бөхчүүд бий.

Жюүрё зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Чиёошёома Г.Мөнхсайхан, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Миторюү Б.Төрболд, Кирибаяма Б.Лхагвасүрэн болон Араваши Э.Дөлгөөн нарын манай бөхчүүд барилдахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал, М.Ананд тэргүүтэй Монгол сүмочид зуны башёд хүч үзнэ  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй