Шууд Chart

Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Т.Сайханжаргал үзүүрлэв

2019-07-02 09:35:01

Хууль зүйн яамны харьяа “Хүч”, “Хилчин”, “Сүлд” спорт хорооны сорилго наадамд улс, аймгийн цолтой 128 бөх барилдаж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат, “Алтай констракшн” ХХК, Хилийн цэргийн 0208 анги, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүллээ.

Уг барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн хурц арслан Д.Тангад, аймгийн арслан Т.Сайханжаргал, Ж.Алтаншагай, сумын заан Н.Будцэрэн нар зодоглосон юм.

Үзүүрт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “ЮБи ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Т.Сайханжаргал шалгарсан бол улсын начин Жаргалан сумын харьяат, улсын начин Ш.Тогтохбаяр, Цээл сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Тангад нар их шөвөгт үлдэв.























Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Т.Сайханжаргал үзүүрлэв  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй