Шууд Chart

О.Одгэрэл: Монгол Улсын аварга Н.Батсуурийн бэлтгэл энэ жил сайн байгаа

2019-07-02 13:31:59

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхлэхэд есөн хоног үлдээд байна.

Энэ үед манай сайтын сурвалжлах хэсэг бөхийн галуудын сурвалжлагаа цувралаар хүргэж буй бөгөөд Увс аймгийн “Увс нуур” галын талаар отголж байна. Тус галынхан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтай"-н аманд байрлах "Шүтээн" амралтын баазад ханшаа шийрлээд ес дэх зунтайгаа золгож байна.  

Биднийг очиход тус галын бөхчүүд сагсан бөмбөг тоглох нь тоглож, зарим нь тус тусынхаа өрөөнд амарч байсан юм. Тодруулж хэлбэл тэд бэлтгэлгүй амралтын өдөр ажээ.

Харин ихэвчлэн залуу бөхчүүд нь дээл өмсч, наац цааш хөлхөлдөхийг нь ажиглавал ямар нэгэн ажил өрнөж буй нь илт. Тодруулбал тус галынхан улсын баяр наадмаас өмнө бүх бөхийнхөө танилцуулгатай ном гаргаж, үндэсний хувцастай зургаа байршуулах гэж байгаа юм гэнэ. 

Бид эхлээд тус галын ахлагч, Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин,  самбо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн улсын заан О.Одгэрэлтэй уулзаж, сурвалжлага хийх тухайгаа хэлж, зөвшөөрөл авав.

Заан “Манайхан өнөөдөр амарч байгаа. Долоо хоногт хоёр удаа бэлтгэлгүй өнждөг. Тэгээд ч наадам дөхсөн энэ үед манайхан ярилцлага, сурвалжлага өгөхдөө дургүйг та бүхэн ойлгоорой” гэсэн юм.

Иймд бид түүнээс зарим нэг асуултанд хариулт авлаа.

О.Одгэрэл: Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс нэг л болж өгөхгүй байна 

Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин,  самбо бөхийн дэлхийн аварга, үндэсний бөхийн улсын заан О.Одгэрэлтэй ярилцлаа.  

-Таны галынхан хэднээс эхэлж бэлтгэлдээ гараад байна вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд эхлүүлсэн. Одоогоор 60 орчим бөх хамрагдаад байна. Өнгөрсөн ням гарагт галын наадам маань сайхан болж өндөрлөлөө.  

-Танайхан нэлээн залуужжээ. Ирээдүйд сайн бөх бэлдэх зорилгод чиглэж байна уу даа ...

-Ерөнхийдөө тийм. Ялангуяа сумын цолтнуудаа анхаарья гэж шийдсэн. Тэд маань бидний ирээдүй шүү дээ. Тэгэхээр одооноос сайн тулж ажиллах хэрэгтэй. Энэ жил манай бөхийн галын даргаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат томилогдсон. Тэр хүний болон нутгийн зөвлөлийнхөн, дархан аварга Х.Баянмөнх багшийн шийдвэрийн дагуу ингэж ажиллахаар болж байна. Сайд “Нутгийнхаа бөхийн галыг ахалж явах нь миний үүрэг” гэж хэлсэн. Тиймээс цаашдаа улам олон том ажил өрнүүлэх байх.

-Танай галын зарим улсын цолноос нэрлэхэд заан Н.Жаргалбаяр, харцага Т.Баасанхүү нарын зэрэг бөх өөрийн аймгийн галдаа бэлтгэл хийхгүй бололтой. Тэд хаана бэлтгэл хийж байгаа вэ?

-Т.Баасанхүү хоёр нутагтан шиг л яваад байна. Тэгээд ч жил гарны өмнөөс нэг их барилдахгүй байгаа. Учир нь мөрний хагалгаанд орж, гам барьж байгааг бөх сонирхогчид маань мэдэж байгаа байх. Улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар ч ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин. Тэр утгаараа тэд тэндээ бэлтгэлээ хийж, ажиллах журамтай. Т.Баасанхүү ч тэндээ зөөлөн бэлтгэл хийх нь зөв.

-Танай галаас энэ жил улсын цол хүртэх хэн хэн байгаа бол ...

-Аймгийн хурц арслан О.Гантулгаас эхлээд хэдэн залуу бий. Харин цолоо ахиулах бөх гэвэл түрүүн яриад өнгөрсөн Н.Жаргалбаяр, Т.Баасанхүү нар.

-Монгол Улсын аварга Н.Батсуурийн бэлтгэл ямархуу байгаа вэ. Энэ жил түүнийг дахин түрүүлэх болов уу гэж бөх сонирхогчид харж суугаа ...

-Н.Батсуурь аварга цол хүртсэнээсээ хойш улам сайжирсан. Өнгөрсөн саруудын заалны барилдааныг бараг таслаагүй. Барилдах бүртээ л дээгүүрт шалгарч байсан. Түүнийгээ дагаад бэлтгэл сургуулилт нь ч гэсэн зөв, цэгцтэй болж, сайн байгаа. Энэ жилийн наадамд аварга цолоо хамгаалаад сайн барилдах байх аа. Мөн Монгол Улсын аварга С.Мөнхбатын өнгө сайхан болж байна. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын өмнө тэр бэлтгэл хийж байгаад нуруугаа бэртээсний улмаас бэлтгэл нь дутуу хийгдсэн. Мөн санасанд хүртэл барилдаж чадаагүй нь ч арга үгүй. Харин энэ жил өөр байх болов уу.

-Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийн бэлтгэл ямар байгаа вэ?

-Би дасгалжуулагч хүнийхээ хувьд их харж байгаа. Гэвч яагаад ч юм нэг л сайн болж өгөхгүй байна. Түүний гол шийдэгдэх мөч доогуур даваанд явагддаг. Доод даваанд л уначихгүй бол дээд даваанд том цолтнуудтай сайн барилддаг шүү дээ.

-Дархан аварга Х.Баянмөнх гуай галынхаа бөхчүүдийг хэр их эргэж байна вэ?

-Үе үе ирнэ ээ. Саяхан докторын зэргээ хамтран хамгаалсан Японы бөхийн шигшээ багийн тамирчдыг судалдаг дөрвөн хүнтэй гал дээрээ ирээд явсан. Тэр хүмүүс тухайн тамирчныг ямар бэлтгэл хийлгэх ёстой вэ, ачаалал даах чадвар нь ямар юм гэхээс гадна биеийнх нь өөх, нүүрс усных нь сорил авсан. Мөн зөвлөгөө өгсөн. Дараа жил дахиж ирнэ гэсэн.

-Та Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүдийг өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж дасгалжуулж байгаа. Тэдний барилдааны онцлог ямар байдаг вэ?

-Бэлтгэл хийж эхэлсэн нь гуравдугаар сар. Харин надад санал тавьсан хугацаа нь 2019 он дөнгөж гарах үед юм. Гэвч миний хувь, хувьсгалын ажил барагдахгүй байсаар гуравдугаар сар хүргэчихсэн. Миний ажиллах гэрээ наадмын сүүлчийн өдөр хүртэл хийгдсэн. “Өлгийн хүчтэн” гал дөрөвхөн жилийн өмнө байгуулагдсан ч харьцангуй нягт, нямбай юм. Тэдэнд бэлтгэл хийх бааз байна. Боломжийг аль болох бий болгохыг хичээдэг. Бэлтгэл сургуулилтаа ч таслахгүй, хариуцлагатай, ачаалал даах чадвартай сайн гэсэн олон давуу талтай.

Ярилцсанд баярлалаа. 

Тус галын сорилго барилдааны талаар уншигч танаа хүргэе. 

Дээрх барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч сорьсноос Увс аймгийн Ховд сумын харьяат "Сүлд" спортын хороо, "Химон" констракшн ХХК, "Увс нуур" галын бөх, улсын аварга Н.Батсуурь долоо даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат "Алдар" спортын хороо, зэвсэгт хүчний 350-р анги, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК,"Увс нуур" галын бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв. Харин их шөвөгт Баян-өлгий аймгийн Улаан-Хус сумын харьяат "Сүлд" спортын хороо, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Б.Серик, Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спортын хороо, "Говийн хүчтэн" бөхийн дэвжээ, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн бөх, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэн нар шалгарлаа.

Бөхийн барилдааныг 3-ын даваанаас та бүхэнд хүргэж байна.

3-ын даваа

у.ав Н.Батсуурь-а.н.н Буянсүрэн
у.а П.Бүрэнтѳгс- с.з Ц.Билэгсайхан
у.х А.Бямбажав - а.н Г.Цоггэрэл
у.х Б.Бат-Ѳлзий - а.н.н М.Амарсанаа
у.х Ш.Мѳнгѳнбаатар - а.х.а Э.Ууганбаяр
у.н Ж.Алтансүх - а.а Х.Оргилболд
у.н Б.Насандэлгэр - с.з Б.Ѳсѳхбаяр
у.н Б.Одбаяр - а.з О.Түмэн
у.н Б.Ганзориг - а.х М.Адьяахүү
у.н Б.Серик - а.н.н Ц.Саранзолбоо
у.н Ш.Дарханбат - а.а Д.Тогтохжаргал
а.х.а О.Гантулга - а.з Б.Болдбаатар
а.х.а Мижидсүрэн - Цо.Мѳнхбаяр
а.а Л.Цээсүрэн - а.а Хүдэрбулга
а.а П.Ѳсѳхбаатар - а.а Н.Хүрэлсүх
а.а Ж.Ням-Эрдэнэ - а.а Эрдэнэсайхан

4-ын даваа

У.а Н.Батсуурь - а.х М.Адьяахүү
У.а П.Бүрэнтѳгс - а.з О.Түмэн
У.х А.Бямбажав - а.з Б.Болдбаатар
У.х Б.Бат-Ѳлзий - а.а Хүдэрбулга
У.н Б.Насандэлгэр - а.а Эрдэнэсайхан
У.н Б. Серик - а.а Х.Оргилболд
У.н Ш.Дарханбат - а.а П.Ѳсѳхбаатар
А.х.а Мижидсүрэн - А х.а Э.Ууганбаяр

5-ын даваа

У.а Н.Батсуурь - а.а Эрдэнэсайхан
У.а П.Бүрэнтѳгс - у.н Ш.Дарханбат
У.х Б.Бат-Ѳлзий - а.х.а Мижидсүрэн
У.н Б.Серик - а.з Б.Болдбаатар

6-ийн даваа

У.а Н.Батсуурь - а.х.а Б. Мижидсүрэн
У.а П.Бүрэнтѳгс - у.н Б.Серик

7-гийн даваа

У.ав Н.БАТСУУРЬ - У.а П.Бүрэнтѳгс 

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Одгэрэл: Монгол Улсын аварга Н.Батсуурийн бэлтгэл энэ жил сайн байгаа   
Үзсэн: 8467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Irgen [127.0.0.xxx] 2019-07-04 17:35
Burentugsd nuuts bolomj ih bna gevch tentsver muu bn, huliin tentsver bolon biyeni huch chadlin zuv huviarlalt surah heregtei bh
Зочин [127.0.0.xxx] 2019-07-04 12:17
Батсуурьт боксийн бээлий авч өгөөрөй дасгалжуулагчаа
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 08:52
Увсын нийт бөхчүүдэд амжилт хүсье. Та нар Монгол үндэсний бөхийг утгаар нь авч яваа хүмүүс шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 08:38
Худлаа наадуул чинь Бүрэнтөгсийгөө энэ жил түрүүлүүлнэ. Хэл амынь холдуулж байгаа юмаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 14:04
Xaxa chamd amjilt
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 02:48
Бүрэнтөгст их боломж байгаа, доогуур даваанд зоригтой байх, дээшээ өгсөх тутам хянуур байх , биеийн тэнцвэрээ авч явах тал дээрээ анхаармаар юмдаа.Аварга болох хүндээ, амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 22:11
2жил дараалан түрүүлэх чансаатай бөх байхгүй л болов уу
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 22:09
sain baih ni jaahav...uujim setgeltei barildaarai hööruu sagsuu zangaa daraarai zaluu huuhed berteej tahir dutuu bolgovoo...
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 21:05
Ene xogiin shaarig 1_3 davaand we zirig gargan unagaasan zaluu boxod 1twrbum tug ugnu.Ene xogiin shaarig ene jil bitgii davruul.xogiin shaar guigachin novsh.
Иргэн [127.0.0.xxx] 2019-07-02 22:03
Чи яг илүүдээ гарсан мөнгөтэй юм бол ядууст өгөөч хаха
Zuvulguu [127.0.0.xxx] 2019-07-02 22:01
1 terbum tugrug baidag bol ushuu horsoldoo bish buyani uilsed zartsuulbal chamd ulziitei baih bolovuu gej zuvluh bna, uchnuun irhen ulun zelmuun hool undgui baihaas gadna ajilgui zaluus ih baigaag ehleed oilgoh gej har tolgoigoo gashilgana uu?
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 16:43
Увсынхан гэж жудаггүйчүүд үү . Хогийн хүн чанар муу лалрууд .
Baatar [127.0.0.xxx] 2019-07-03 06:06
Chi judgiin talaar yu mddeg bandi ve" cham shig bandi judag yrih boloogui shuu!!!! Yrihaar bol 70n uuliin tsaana dald orood yri.
Жудаг бол дүрэм [127.0.0.xxx] 2019-07-02 20:19
Жудагтай байна гээд зөөлөн байх юм бол бөх биш лам болсон нь дээр, харин ч Увс нуур жудагтай.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 19:17
Жудагтай лалараа сайхан наадаарай
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 16:04
бүү горьд
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 15:52
Бүрэнтөгс арслан цээжээ доошоо байлгаж, хөл мэхэнд сайн хамгаалалт хийж сурах, хүчээ нэг тийш нь хуримтлуулж болохгүйг сауульяа ах н
зочин [127.0.0.xxx] 2019-07-02 14:48
Батсуурь Бүрэнтѳгс сайн л байна Гэхдээ олны хэл ам их татлах юм.Гандан хийд орж ном сайн уншуул.Ум МаНи Бад Хум.

Бидэнтэй нэгдээрэй