Шууд Chart

Монголын найман бөх Хөлөнбуйраас медаль хүртэв

2019-07-02 14:45:08

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн өнгөрсөн зургадугаар сарын 29-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйрт боллоо.

Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд өрсөлдөв.

Манай улсаас 20 тамирчин эх орноо төлөөлөн оролцож нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Б.Нямдорж, 97 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 76 кг-д спортын мастер Н.Загардулам мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Батсүх, спортын мастер Б.Намхай, эмэгтэйчүүдийн 62 кг-д спортын мастер Д.Түмэнхүслэн, 68 кг-д ОУХМ Э.Цэвэгмид нар хүрэл медалийн эзэн болсон. 

Тэмцээнийг олон улсын шүүгч, ОУХМ М.Баярсайхан, олон улсын шүүгч Л.Жаргалсайхан нар дэнсэлсэн юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын найман бөх Хөлөнбуйраас медаль хүртэв  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй