Шууд Chart

Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлжээ

2019-07-05 11:28:49

Сэлэнгэ аймгийн баяр наадам үргэлжилж байгаа бөгөөд хүчит бөхийн барилдаанд Цагааннуур сумын харъяат, “Хос түрүү” ХХК, “Таванхан” бөхийн дэвжээ, “Аварга” дээд сургуулийн бөх, аймгийн арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлжээ.

Тэрбээр 2012 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэсэн бөгөөп 2015 онд Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, 2016 онд Цагааннуур сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан цол хүртжээ.

Харин 2018 онд Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд барилдаж, улс, аймгийн алдар цолтой 256 бөхөөс аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн байна.

Тэгвэл энэ жил дахин түрүүлж, аймгийн хурц арслан чимэг хүртлээ.

Төрсөн он: 1998:07:01.
Биеийн жин: 95 кг 
Биеийн өндөр: 180 см 
Барилдааны тал: Баруун 
Гол үндсэн мэх: Сэрвүүгээс голцуу барилдаж, хонгодох, хөл авах мэхийг голлон хийдэг.
Анхны багш: Цагааннуур сумын биеийн тамирын багш Л.Гантөмөр 
Одоогийн багш: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэлэнгэ аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлжээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй