Шууд Chart

Англид автомашины ховор дугаарыг 306 мянган ам.доллараар худалджээ

2019-07-05 14:46:31

Англид автомашины ховорт тооцогдох дугаарыг 306 мянган ам.доллараар худалдсан байна. Эй Жэй 1 хэмээх энэ дугаарыг дуудлагаар худалдсан нь  ийнхүү хамгийн өндөрт тооцогдох үнэд хүрчээ. Английн Умард Иоркшир гүнлэгийн цагдаагийн газраас энэ дугаарыг дуудлага худалдаанд оруулсан байна. Энэ дугаарын хамгийн анхны эзэмшигч нь 1907 онд цагдаагийн дарга, хурандаа, сэр Роберт Боуэр гэгч юм байна.

Умард Иоркширийн цагдаагийн газрын комиссар Жули Маллиганы орон нутгийн хэвлэлд мэдээлснээр бол автомашины энэхүү дугаар нь түүхийн гэрч төдийгүй энэ дугаарыг худалдсан мөнгөөр Норталлертонд цагдаа нарын дурсгалд зориулсан цэцэрлэг хүрээлэн барихад зарцуулахын зэрэгцээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах санд  ч хандивлахаар төлөвлөсөн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Англид автомашины ховор дугаарыг 306 мянган ам.доллараар худалджээ  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй