Шууд Chart

“Хамгийн азтай үе” кинотой холбоотой 9 баримт

2019-07-06 12:54:19

Эрхэм уншигч та бүхэнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр гарч буй “Хамгийн азтай үе” телевизийн 16 ангит кинотой холбоотой 9 баримтыг хүргэж байна.

МҮОНТ-ийн найруулагч, “Хамгийн азтай үе” киноны ерөнхий найруулагч Насанбатын Байгал 2007 онд МҮОНРТ-ийн “Сарны нулимс” анхны олон ангит киног найруулсан. Тэрбээр мөн “Амьдрал чиний төлөө”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” телевизийн олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан билээ.

Хамгийн азтай үе” киноны зохиолыг Ц.Эрдэнэбилэг, Ч.Хашчулуун, Х.Өнөрцэцэг, Ж.Намуун нарын дөрвөн уран бүтээлч хамтран бичсэн.

UBS телевизийн нэвтрүүлэгч Э.Уянга найруулагч Н.Байгалын том охин. Э.Уянга МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинонд Сувдаагийн дүрийг бүтээсэн.

Болдын дүрийг бүтээсэн дуучин, модел Г.Маргад амьд хөгжмийн “Domantes” хамтлагийн гишүүн. Тэрбээр хамтлагийнхаа Э.Сэргэлэнтэй хамтарч саяхан “Puzzle” нэртэй дуу гаргасан.

Гол дүр Азтайзаяад тоглосон Б.Ану-Үжин Испанийн Барселон хотын Театр урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр сурдаг. Тэрбээр өмнө нь “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглосон. “Хамгийн азтай үе” кинонд Хулангийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Азжаргал Б.Ану-Үжинтэй хамт “Хамгийн хөөрхөн охин” кинонд тогложээ.

“Хамгийн азтай үе” киноны Болд, Билгүүн, Тэмка гурав амьдрал дээр ч сайн найзууд. Тухайлбал, дээрх дүрийг бүтээсэн Г.Маргад О.Самданпүрэв, С.Гэндэнжамц нар оюутан ахуй цагаасаа найзалжээ.

Билгүүний дүрд тоглосон О.Самданпүрэв, “Ахлах сургууль” бүтээлд гол “Байрны ах” кинонд туслах дүр бүтээж байсан.

Ирмүүний дүрд тоглосон Т.Бишрэлт төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарын шавь.

Тагтаа, Сэрээд тоглосон “Мааз” хамтлагийн гишүүн, жүжигчин Р.Сүхболд, И.Төмөрхуяг нар арван жилийн өмнө МҮОНТ-ээр гарч байсан “Хэцүү анги” телевизийн олон ангид тоглосон. Тэд тухайн үеэс урлагт дурлаж, СУИС-ийн жүжигчний ангид сурчээ. Мөн киноны дууг “Мааз” хамтлагийн гишүүн У.Минжин дуулсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хамгийн азтай үе” кинотой холбоотой 9 баримт  
Үзсэн: 7624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-11 07:08
Маш хөөрхөн кино шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-09 22:45
Маш гэгээлэг кино үзэж бгаадаа сэтгэл өндөр бна.Сайхан уран бүтээлээ үзэгчдээ байлдан дагуулаж чадсан киноны нийт уран бүтээлч найруулагч,зураглаач,жүжигчиддээ улам их амжилт хүсэе олон олон сайхан бүтээлээрээ ард түмнээ баярлуулаарай амжилт амжилт амжилт Хамгийн азтай үе киноныхондол
Ганаа [127.0.0.xxx] 2019-07-09 15:20
Юуны өмнө баяр хүргэе. Уг киног өсвөр насны хүүхдүүд болон залуучууд ихээр үзэж байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл монгол олон ангит киногоо үзэх хүсэл сонирхол их байна. Киногоор дамжин хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх нь чухал юм. Гэхдээ уг кино жирийн үзэгч /багш/ миний хувьд харахад энгийн алдаанууд маш их байлаа. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байжээ.
Батбаатар [127.0.0.xxx] 2019-07-08 01:06
ene ih goy kino bolson bna bi ene kinoog uzeed ih ym bodoj ih ym moroodol oo hervee bi bold ahiin orond baisan bol geed l ih goy uran buteel bolson bna daanch 16 angit kino gesen chin hachin sanagdaj bna ahij angi nemehguu ym uu ...
Зочин [127.0.0.xxx] 2019-07-07 23:26
Mash mundag hmuus bna ene kino mash ih az jargaliig avchirdag uuniig uzhii tuld tsagaa tooldog. Ger buliin uur amisgal mash shan blgodog kino
Зочин [127.0.0.xxx] 2019-07-07 22:13
Bi halang taarsan gazaraa algadaad unga naa muu shaarig aiiimar zewvvn yumaa
Зочин [127.0.0.xxx] 2019-07-15 06:50
Энэ чинь кино шдээ Хулан бол харин ч чадварлаг жүжгэлсэн мундаг охин шүү
zulaa [127.0.0.xxx] 2019-07-07 14:18
кинонд алдаа маш их байна. Билгүүнтэй Азтайзаяа үерхэх болсон байж шал утгагүй би найз охингүй юм чинь чамайг оройн хоолонд урьж болно биздээ. Тэгснээ Азтайзаяад Болд хайртай гээд хэлчихсэн байж нөгөөх нь ойлгохгүй байгаа юм уу эсвэл эвлүүлэгчийн алдаанууд уу өмнөх анги дээрээ ярьсан хэлсэн нь дараагийн анги дээрээ үгүйсгэгдээд явчихна шал галзуу хүн шиг
Uchral.B [127.0.0.xxx] 2019-07-07 10:01
Vneheer goe kino Bi anh udaa mongol olon angit kinog ingej hvleej dogdolj vzlee Vneheer mundag jvjigchidtei vneheer goe kino zohiolch nairuulagch jvjigchid geed ene kinoni uran bvteelchidde bvgdend ni bayr hvrgie amjilt hvsie vrgelj demjij ywah bolnoo
Aztaizaya [127.0.0.xxx] 2019-07-06 20:43
Uneheer buur uneheer hoorhon egch shuu

Бидэнтэй нэгдээрэй