Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ...

2019-07-08 12:26:05

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 8-наас долоодугаар сарын 15-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Долоодугаар сарын 12, 13-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороотой, ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст аагим халуун байна - 

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9,14-нд зарим газраар, 10,13-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11,12-нд секундэд 7-12 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 9,10-нд ихэнх нутгаар дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн хойд хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9, 10-нд нутгийн зүүн хэсгээр, 12,13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.


Баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ...  
Үзсэн: 4132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
нарантуяа [127.0.0.xxx] 2019-07-09 03:51
цаг агаар зүгээр бна боломжийн

Бидэнтэй нэгдээрэй