Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019-07-09 13:25:44

Долоодугаар сарын 9-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн болон Сүхбаатар сум орчимд усны түвшин өмнөх өдрөөс 15-60 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 95 см, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-10 см давсан байдалтай байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол, мөрний сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-09


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 97 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй