Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2019-07-09 16:00:48

Засгийн газрын хуралдаан 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.

-  ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.


Засгийн газрын ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй