Шууд Chart

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2019.07.10/

2019-07-10 08:08:20

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын өнөөдрийн хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

08.00-11.00 цагт: Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00-22.00 цагт: Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт

08.30-14.30 цагт: Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00-11.00 цагт: Төрийн далбааны өдөрт зориулсан Хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал ЖанжинД.Сүхбаатарын талбайд

10.00-18.00 цагт: Монголын сайхан орон шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн хорооныүзэсгэлэнгийн байр

13.00-13.30 цагт: Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00 -18.00 цагт: Дээлтэй Монгол наадам Жанжин Д.Сүхбаатарын талбайд

14.00-16.30 цагт: Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-20.30 цагт: Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00; 18.00 цагт: Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөө

20.00 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол Жанжин Д.Сүхбаатарын талбайд


Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2019.07.10/  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй