Шууд Chart

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ

2019-07-10 11:27:27

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьд барианд орж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ.

Уг үрээ нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын алдарт Наран хонгор азарганы төл юм.

Хязаалан насанд 297 үрээ бүртгүүлснээс 182 нь хөх тэнгэртээ халтар тоосоо 17 км уралдаж, өргөлөө.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар,  айргийн тавт Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр  тус тус хурдаллаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Д.Даяндэмидийн хонгор үрээ түрүүллээ  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-10 11:42
Д.Баянбат. Удмаараа түрүүлдэг буян юмаа.

Бидэнтэй нэгдээрэй