Шууд Chart

О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ

2019-07-11 11:37:28

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын хурдан азарганы уралдаанд 163 шандаст хүлэг тоосоо өргөснөөс Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан түрүүлж, Нийслэлийн ХУД-ийн уяач Б.Мөнхтулгийн бор азарга аман хүзүүдлээ.

Мөн Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хонгор халзан, гуравт хурдалж, дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уяач Д.Эрдэнэбатын хул, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Д.Лхагвасүрэнгйн хар азарга давхилаа.

Энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд 228 хүлэг бүртгүүлсэн юм.


О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүүллээ  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй