Шууд Chart

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13 цагт эхэлнэ

2019-07-11 12:51:11

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны  нэгийн даваа хэдхэн мөчийн дараа  эхлэх гэж байна.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд Улсын аварга 6, Улсын арслан 8, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна. Мөн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, залуу бөх 162 барилдана.

Иймд уншигч танаа эргэн сануулах үүднээс 1921-2018 оны хооронд үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхчүүдийг дараах байдлаар танилцуулья.

Улсын баяр наадмын түрүү бѳхчүүд

1921 - "Солгой" СУНДУЙ
1922 -  Луу гүний Г.ВАНДАН
1923 - Луу гүний Г.ВАНДАН
1924 - "Босоо" С.ШАГДАР
1925 - "Босоо" Г.САМДАН
1926 - "Буур" Н.ЖАМЬЯН
1927 - "Мээтэн" О.АЮУР
1928 - "Буур" Н.ЖАМЬЯН
1929 - "Босоо" Б.БАНЗАР
1930 - "Цэргийн" С.ШАГЖ
1931 - "Хурандаа" М.БЭХ-ОЧИР
1932 - "Малига бүргэд" П.БАТ-ОЧИР
1933 - "Урт гарт" М.ЛХАГВА
1934 - "Улаан хүзүүт" Х.ДЭЛЭГ
1935 - "Мѳнгѳнморьтын" Л.ЧИМЭД
1936 - "Хумбан хар" Л.БАЛСАН
1937 - "Баргын" Ш.ГИЛЭГ
1938 - "Эрээн хавиргат" Д.ТѲРБАТ
1939 - "Маршалын бѳх" Б.ТҮВДЭНДОРЖ
1940 - "Жижиг" Ш.ВАНЧИНХҮҮ
1941 - "Маршалын бѳх" Б.ТҮВДЭНДОРЖ
1942 - "Хужаа" Ѳ.ЧҮЛТЭМСҮРЭН
1943 - "Аат" Д.ЛУВСАНЖАМЦ
1944 - Ц.ЧИМЭД-ОЧИР
1945 - Б.ТҮВДЭНДОРЖ
1946 - Б.ТҮВДЭНДОРЖ
1947 - Ш.БАТСУУРЬ
1948 - Ш.БАТСУУРЬ
1949 - "Нисэхийн" П.АЮУШ
1950 - Ц.ЧИМЭД-ОЧИР
1951 - Ж.ЦЭВЭЭНРАВДАН
1952 - Б.ТҮВДЭНДОРЖ
1953 - Б.ТҮВДЭНДОРЖ
1954 - Б.ТҮВДЭНДОРЖ
1955 - С.ОРГОДОЛ
1956 - Д.ДАМДИН
1957 - Д.ДАМДИН
1958 - Д.ДАМДИН
1959 - Д.ДАМДИН
1960 - Д.ДАМДИН
1961 - С.ЦЭРЭН
1962 - Д.ЖАМЦ
1963 - Ж.МѲНХБАТ
1964 - Ж.МѲНХБАТ
1965 - Ж.МѲНХБАТ
1966 - Ж.МѲНХБАТ
1967 - Ж.МѲНХБАТ
1968 - Х.БАЯНМѲНХ
1969 - Г.ДЭМҮҮЛ
1970 - Ч.БЭЭЖИН
1971 - Х.БАЯНМѲНХ
1972 - Х.БАЯНМѲНХ
1973 - Х.БАЯНМѲНХ
1974 - Ж.МѲНХБАТ
1975 - Х.БАЯНМѲНХ
1976 - Д.ХАДБААТАР
1977 - Х.БАЯНМѲНХ
1978 - Д.ЦЭРЭНТОГТОХ
1979 - Х.БАЯНМѲНХ
1980 - Д.ЦЭРЭНТОГТОХ
1981 - Х.БАЯНМѲНХ
1982 - Х.БАЯНМѲНХ
1983 - Д.ЦЭРЭНТОГТОХ
1984 - Д.ЦЭРЭНТОГТОХ
1985 - Б.ГАНБААТАР
1986 - Д.ХАДБААТАР
1987 - Х.БАЯНМѲНХ
1988 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1989 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1990 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1991 - О.БАЛЖИННЯМ
1992 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1993 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1994 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1995 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1996 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1997 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1998 - Б.БАТ-ЭРДЭНЭ
1999 - Б.БАТ-ЭРДЭНЭ
2000 - А.СҮХБАТ
2001 - А.СҮХБАТ
2002 -Г.ѲСѲХБАЯР
2003 - Г.ѲСѲХБАЯР
2004 -  А.СҮХБАТ
2005 - Г.ѲСѲХБАЯР
2006 - Д.СУМЬЯАБАЗАР
2007 - Х.МѲНХБААТАР
2008 - Д.ГАНХУЯГ
2009 - Г.ѲСѲХБАЯР
2010 - Б.ГАНБАТ
2011 - С.МѲНХБАТ
2012 - П.БҮРЭНТѲГС
2013 - Г.ЭРХЭМБАЯР
2014 - Н.БАТСУУРЬ
2015 - Э.ОЮУНБОЛД
2016 - Ч.САНЖААДАМБА
2017 - Ц.СОДНОМДОРЖ
2018 - Н.БАТСУУРЬ

2019 ...? 


Баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13 цагт эхэлнэ  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй