Шууд Chart

Консулын үйлчилгээ үзүүлнэ

2019-07-11 17:39:30

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс Гуанмён хотын төв стадионд долоодугаар сарын 14-ний ням гарагт "Их Монгол" наадам хийх гэж байна. Энэ үеэр дараах консулын үйлчилгээг 11.00-16.00 цагийн хооронд үзүүлэх аж. Тодруулбал, 

- Нотариат, итгэмжлэл баталгаажуулалт, 
- Энгийн гадаад паспортын захиалга, 
- Бүх төрлийн бичиг баримтын орчуулга,
- УБЕГ-ын лавлагаа захиалах, 
- Консулын чиглэлээр зөвлөгөө өгнө. 

Эдгээр үйлчилгээний талаарх шаардлагатай мэдээллийг ЭСЯ-ны mongolembassy.com цахим хуудаснаас авна уу. 


Консулын үйлчилгээ үзүүлнэ   
Үзсэн: 206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй