Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

2019-07-12 07:46:40

Малчид, иргэд, наадамчидын анхааралд: 12, 13-нд баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв, говь болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байх тул наршилт, үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говь тал, хээрийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.


2019 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-14-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 15-16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй