Шууд Chart

Баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь

2019-07-12 08:14:01

Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллана.  

Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар дараахь зөвлөмжийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.





Баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь  
Үзсэн: 215 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй