Шууд Chart

Увс аймгийн баяр наадмаас шинэ цолтон 7 төрлөө

2019-07-12 08:51:04

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98, Увс аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Д.Бумбаяр, Улсын харцага Э.Батбаатар, Ч.Чулуунбаатар, улсын начин Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Ц.Баянмөнх, Л.Өлзийбаяр,Ж.Алтансүх нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 256 бөх барилдлаа. 

Увс аймгийн Хяргас сумын харьяат "Увс нуур" галын бөх аймгийн арслан Цогтоогийн Мөнхбаяр найм даван түрүүлж аймгийн арслан цолоо батлан хурц чимэг хүртэж, Тэс сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ аймгийн начин Хүлтээгийн Мөнхжаргал долоо даван үзүүрлэж "Аймгийн заан" цол хүртлээ. Их шөвөгт Давст сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх аймгийн нэмэх начин Эрдэнэбатын Лхамхүү, Цагаанхайрхан сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх сумын заан Тодсайханы Төгсжаргал нар шалгарч "Аймгийн харцага" цол хүртлээ.

Дунд шөвөгт Тэс сумын харьяат "Алдартан"дэвжээний бөх сумын заан Б.Ганзориг, Бөхмөрөн сумын харьяат сумын заан Отгонбаярын Баазардарь, Зүүнговь сумын харьяат сумын заан Эрдэнбилэгийн Билгүүн, Тэс сумын харьяат сумын заан Дансрангийн Батмөнх нар тав даван шөвгөрч "Аймгийн начин" цол хүртлээ.

5-н даваа,
1.У.з Д.Бумбаяр - Б.Ганзориг с.з
2.У.н Ө.Сумьяа - Э.Билгүүн с.з
3. А.а Ц.Мөнхбаяр - Алтанхуяг с.з
4. А.х Б.Баянмөнх - О.Баазардарь с.з
5.А.н Э.Лхамхүү - Э.Гансүх с.з
6. А.н Х.Мөэхжаргал - Бандьбаатар с.з
7. А.н Д.Цэнд-Аюуш - Т.Төгсжаргал с.з
8. Ц.н Т.Батсүрэн - Д.Батмөнх с.з

6-н даваа
1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Билгүүн с.з
2.А.н Э.Лхамхүү - О.Баазардарь с.з
3. А.н Х.Мөнхжаргал - Ганзориг с.з
4.С.з Д.Батмөнх - Т.Төгсжаргал с.з

7-н даваа
1.А.а Ц.Мөнхбаяр - Э.Лхамхүү а.н
2.А.н Х.Мөнхжаргал - Т.Төгсжаргал с.з

8-н даваа
1.А.а Ц.МӨНХБАЯР - Х.Мөнхжаргал а.н

Өсвөрийн 32 бөх барилдаж Тэс сумын залуу бөх Ганбатын Төгсжаргал түрүүлж Түргэн сумын залуу бөх Аюушийн Үнэнбат үзүүрлэж Их шөвөгт Цогцолбор 1-р сургуулийн Амартүвшин, Цогцолбор 2-р сургуулийн Төрмөнх нар шалгарлаа. Энэ жилийн өсвөрийн бөхийн барилдааныг Ховд сумын харьяат аймгийн арслан Майдар агсны үр хүүхдүүд ивээн тэтгэж явууллаа.

Жил бүрийн улсын баяр наадмаар 50-аас дээш настай аймгийн арслан цолноос дээш цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил Улсын заан Д.Бумбаяр, улсын начин Д.Төрмөнх Ө.Сумьяа, Б.Эрдэнэбилэг, Л.Өлзийбаяр, Д.Жавзанжамьяан, аймгийн арслан Ю.Эрдэнэ, О.Төмөрсанаа Л.Баатар, Дүгэрсүрэн, Ү.Түвшинжаргал Батсүх Дамиран, Баярмагнай нарын14 бөх тус хүндэтгэлийг гардлаа.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


Увс аймгийн баяр наадмаас шинэ цолтон 7 төрлөө   
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй