Шууд Chart

Хүчит бөхийн барилдааны Гурвын даваанд ам авсан байдал

2019-07-12 09:23:07

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхлэхэд бэлэн боллоо.

Энэ даваанд Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатарыг, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатарыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Батбаярыг, Улсын аварга Н.Батсуурь залуу бөх О.Хангалыг, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Г.Баяржавхланг амлан авчээ.

Мөн Улсын арслан П.Бүрэнтгөс аймгийн арслан Г.Төрмөнхийг, Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан А.Даваанямыг, Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг, Улсын арслан Э.Оюунболд аймгийн харцага М.Жамсрандоржийг, Улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан О.Бундхоролыг, Улсын арслан Д.Азжаргал аймгийн арслан Т.Ядамсүрэнг, Улсын арслан П.Пүрэвдагва аймгийн харцага Ц.Батжаргалыг, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ цэргийн заан О.Батжаргалыг тус тус амлажээ.

Улсын гарьд М.Баяржавхлан аймгийн заан Д.Аззаяаг, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Т.Сайханжаргалыг, Улсын гарьд И.Доржсамбуу аймгийн арслан Д.Бадамгаравыг, Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Т.Буянжаргалыг, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ аймгийн заан Э.Баасандоржийг, Улсын гарьд Ш.Жаргалсайхан Улсын начин Б.Заяамандахыг амлан аваад байна.

- Улсын заан Н.Жаргалбаяр аймгийн заан Д.Төрболдыг,

- Улсын заан Б.Сайнбаяр Улсын начин Ц.Чимэддоржийг,

- Улсын заан Д.Баасандорж аймгийн арслан Б.Амгаланбаатарыг,

- Улсын заан М.Өсөхбаяр аймгийн заан Б.Эрдэнэбаярыг,

- Улсын заан Б.Батмөнх аймгийн заан М.Тэгшбаярыг,

- Улсын заан Н.Түвшинбаяр аймгийн раслан О.Баярхүүг,

- Улсын заан Т.Санчир аймгийн арслан Б.Цэдэнсодномыг,

- Улсын заан Б.Соронзонболд аймгийн арслан Б.Отгонбаатарыг

- Улсын харцага Ш.Уламбаяр аймгийн арслан Н.Баярбаатарыг,

- Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Б.Орхонбаярыг,

- Улсын харцага Н.Батзаяа аймгийн заан Н.Энхжаргалыг,

- Улсын харцага Т.Баасанхүү аймгийн арслан Ж.Ням-Эрдэнийг,

- Улсын харцага Ө.Даваабаатар аймгийн арслан Б.Бат-Оршихыг,

- Улсын харцага А.Бямбажав аймгийн арслан А.Отгонбаатарыг амлажээ.


Хүчит бөхийн барилдааны Гурвын даваанд ам авсан байдал  
Үзсэн: 1600 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй