Шууд Chart

Аймаг, цэргийн цолтой 16 бөх гурав даваад байна

2019-07-12 10:32:19

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаан ид явагдаж байна.

Энэ даваанд аймаг, цэргийн цолтой 16 бөх гурав даваад байна. Харин Улсын арслан Д.Ганхуяг, Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын арслан Д.Азжаргал, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар өвдөг шороодлоо.

Мөн Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын заан Д.Баасандорж, Улсын заан Т.Санчир, Улсын заан Б.Соронзонболд баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд өвдөг шороодоод байна.


Аймаг, цэргийн цолтой 16 бөх гурав даваад байна  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй