Шууд Chart

Баяр наадмын өнөөдрийн үдээс хойших хөтөлбөр /2019.07.12/

2019-07-12 14:15:04

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн үдээс хойших /2019.07.12/ хөтөлбөрийг толилуулъя.


14.30-15.10 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.10-15.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

15.30-16.20 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-16.40 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-16.40 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.30-17.40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.40-18.40 цагт: Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 цагт: Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.00-19.20 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.20-19.50 цагт: Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.50-20.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00 цагт: Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10 цагт: Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00 цагт: Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд


Баяр наадмын өнөөдрийн үдээс хойших хөтөлбөр /2019.07.12/  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй