Шууд Chart

Хогоо ангилж, цэвэрхэн наадацгаая

2019-07-12 14:28:41

Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хогоо ангилж, цэвэрхэн наадацгаая" үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан хог хаягдал ангилах зориулалт бүхий дөрвөн төрлийн савыг байрлуулан, наадамчин олонд зөвлөгөө, мэдээлэл өгөх асар ажиллуулж, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд УБ хотын Ерөнхий менежерийн хогоо ангилах, хог хаягдалдаа эмх цэгцтэй хандах мэдэгдлийг тарааж, иргэдийг хогоо ангилж, цэвэрхэн наадахыг уриалах, мэдээлэл хүргэх төслийн мэргэжилтэн, сайн дурын идэвхтэн залуус нийлсэн 30-аад хүн ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үр дүн сайтай байгаа юм байна.


Хогоо ангилж, цэвэрхэн наадацгаая   
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй