Шууд Chart

Үндэсний их баяр наадмын маргаашийн хөтөлбөр /2019.07.13/

2019-07-12 15:51:16

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын маргаашийн /2019.07.13/ хөтөлбөрийг толилуулъя.


07.00-09.30 цагт: Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт 

09.00-14.00 цагт: Жороо морины тойргийн уралдаан Хүй долоон худагт

10.30-12.30 цагт: Эрлийз дунд насны морьдын уралдаан Хүй долоон худагт

13.00-13.10 цагт: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ. Хүй долоон худагт

13.10-13.30 цагт: Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт

13.30-14.20 цагт: Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Хүй долоон худагт

13.30-15.30 цагт: Эрлийз бага насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.20-14.30 цагт: Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна. Хүй долоон худагт

14.30-15.20 цагт: Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Хүй долоон худагт

15.20-15.30 цагт: Урлагийн тоглолт Хүй долоон худагт

15.30-16.30 цагт: Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа Хүй долоон худагт

16.30-16.40 цагт: Урлагийн тоглолт Хүй долоон худагт

16.40-17.00 цагт: Хүчит бөхийн барилдааны тавын даваа Хүй долоон худагт

17.00-17.30 цагт: Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна. Хүй долоон худагт

17.30-18.00 цагт: Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Хүй долоон худагт

18.00-18.30 цагт: Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Хүй долоон худагт

18.30-.18.50 цагт: Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна. Хүй долоон худагт

18.50-19.00 цагт: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана. Хүй долоон худагт


Үндэсний их баяр наадмын маргаашийн хөтөлбөр /2019.07.13/  
Үзсэн: 470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй