Шууд Chart

Улсын аварга Н.Батсуурь шөвгийн дөрөвт шалгарлаа

2019-07-12 18:55:57

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын аварга Н.Батсуурь Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбатаар долоо давж, шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.

Тэрбээр:

- 2013 онд Үндэсний их баяр наадмын зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван Улсын харцага цол хүртсэн

- 2014 онд Үндэсний их баяр наадмын ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн

- 2015 онд Үндэсний их баяр наадмын ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн

- 2016 онд Үндэсний их баяр наадмын ойн баяр наадмаар улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн

- 2018 онд Үндэсний их баяр наадмын ойн баяр наадмаар улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба-аар 9 давж Улсын аварга цол хүртсэн.

 


Улсын аварга Н.Батсуурь шөвгийн дөрөвт шалгарлаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй