Шууд Chart

Монгол Улсын аварга Э.Оюунболд ээлжит бэлэгээ гардлаа

2019-07-13 14:09:56

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболдод "Их засаг" олон  улсын сургуулиас дөрвөн өрөө байрны эрхийн бичиг гардууллаа.

Үүнийг одоо болж буй уяачдын баяр наадмын үеэр олгож байна.

Түүнчлэн “Моннис Моторс" компаниас “Nissan patrol Y62” автомашин бэлэглэсэн бол "Хан Хэнтий хөгжил" сангаас хоёр өрөө байрыг бэлэглэснийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбооны тэргүүн М.Хүдэрбаатар уламжилсан юм.

Монгол Улсын аварга Э.Оюунболд Уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтэсийн бөх билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга Э.Оюунболд ээлжит бэлэгээ гардлаа   
Үзсэн: 1850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй