Шууд Chart

Мөрөн-Хатгалын замд үер буужээ

2019-07-14 13:34:32

Өнөөдөр буюу долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Урдтамир, өврийн Богд, Буянт, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см давсан байна.

Мөн Буянт, Ховд, Үүр, Хариг гол үерийн түвшинг 10-35 см давсан хэвээр байна. Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгааг наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүст анхааруулж байна. Үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. 

Балчин Дашдорж Хөвсгөл аймгийн Мөрөн-Хатгалын замд болгоомжтой явахыг сануулаад дараах бичлэгийг нүүр хуудсандаа онцолжээ. Тэрбээр "Мөрөн Хатгалын замд болгоомжтой яваарай. Бороо их орж уулын үер буусан байна. 2019 оны 07 сарын 14 ний өглөөний 06 цаг" гэжээ. 


Мөрөн-Хатгалын замд үер буужээ   
Үзсэн: 1889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй