Шууд Chart

Наадмын нээлт, хаалтын ёслол үзэгчдэд таалагдсангүй

2019-07-15 13:26:35

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний их баяр наадам өндөрлөлөө.

Улсын наадам гэхээр хүн бүр хэний аавын хүүгийн уясан морь түрүүлж, айрагдах бол, хэн гэдэг хүчтэн цол, чимэг нэмэх бол гэж боддог. Сүүлийн үед фэйсбүүк хүчээ авч байгаа тул өөр өөрсдийн хүсэлтээр маш олон таамаг ч дэвшүүлсэн байна билээ. Тэгэх нь тухайн бөхийнхөө сэтгэлзүйд урам өгөхөөсөө илүү дарамт болдог ч байж болох юм.

Түрүү бөхөөр хамгийн их нэрлэгдсэн хүн бол Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий нар байлаа. Үүнээс ажиглахад Монгол хүн бөхөө таньдаг гэдэг нь нотлогдоод ирэв. Харин хоёр харцага цолтонд нас бий тул төрийн наадмын дэвжээ хэзээ нэгэн цагт ивээх биз ээ.

За энэ яахав, эхлээд нээлтийн арга хэмжээний талаар жаахан өгүүлье. Энэ жилийн наадмын нийт зардал 2.9 тэрбум төгрөг. Үүний 400 саяыг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргахаар төлөвлөсөн. Үндсэндээ цээжний хонжоо хийсэн л дээ. Гэвч тасалбар нь шаглагдаад 100-200 гаруй мянга болж, орлогоороо санхүү бүрдүүлнэ гэдэг бараг худлаа болох шиг болсон.

Нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан.

Анх удаа сонгогдож ажиллаж буй түүнийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатараас илүү гаргах болов уу гэж бодсон хүн олон байсан. Тэр ч утгаараа нээлтийг нь үзье гэж үзсэн. Гэвч яасныг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй харсан. Үнэндээ урам хугалсан. Харин Г.Цоггэрэл өөрөө телевизүүдээр “Сайхан боллоо” гээд яриад зогсч байсан. Ямартай ч түүнээр дахиж төрийн наадмын арга хэмжээг зохион байгуулуулж болохгүй юм байна гэдгийг албаны хүмүүс нь харсан байх. Ямар сайндаа үзэгчид гарч яваад байснаар гэрчлэгдэнэ.

Гэхдээ сүр их морьтон цэргүүд есөн хөлт их цагаан тугаа цэнгүүлж, алтан туурайтынхаа нуруун дээр дарцаг болон уламжлал болон давхих нь улам төгөлдөр болсон байсан шүү. Мөн хөтлөгч, нэвтрүүлэгчдийн зарлалт хурсан олны сэтгэлийг өндөлзүүлж байсныг хэлэх хэрэгтэй байх.

Уг нь энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулсан гэв.

ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагын 2000 орчим уран бүтээлч хамтарсан аж.

"Гэвч шинэлэг зүйл, сэтгэл сэртхийлгэсэн үзэгдэл байсангүй. Нэгэн хэв маягт цутгасан юм шиг үзүүлбэрүүд боллоо" хэмээн зарим иргэд хэлж байсныг нуух юун. Харин нэг авах зүйл нь албан байгууллагуудын жагсаалтыг орхисон явдал байлаа.

Үргэлжлэл бий ...

Нийтэлсэн: У.Баярсайхан

Наадмын нээлт, хаалтын ёслол үзэгчдэд таалагдсангүй   
Үзсэн: 1071 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 18:51
goe l bsanshd .
Зочин [127.0.0.xxx] 2019-07-20 22:43
Манай орчин цагийн түүхийн он дарааллын тухай үзүүлэхдээ үндэсний эрх чөлөөний хувьгалын дараа шууд алгасаад эх орны дайны ялалтын тухай үзүүлж байснаа дараа нь ардын хувьсгалын ялалтын тухай харуулсан нь түүхийн дараалыг зөрчсөн санагдлаа.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-16 17:13
нээлт үнэхээр сайн болсон
Зочин [127.0.0.xxx] 2019-07-16 16:07
Хонхны дуу дуулж тэнэгтсэнгүй...
Зочин [127.0.0.xxx] 2019-07-15 16:08
xsrin ch goe bolson

Бидэнтэй нэгдээрэй