Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулав

2019-07-16 10:12:13

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын төв байранд долоодугаар сарын 10-нд зохион байгуулав.

Тусгай арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ байгаль орчны асуудал, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт нь бүх нийтэд томоохон сорилт болж, хөгжингүй болон хөгжиж буй орнууд аль аль нь эл асуудалтай хамтарч тэмцэх шаардлагатайг онцлов.

Уур амьсгалын өөрчлөлт гэх сорилтыг даван туулахад засгийн газар, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт нэн чухал гэдгийг онцлоод Монгол Улсад тулгарч буй сорилтууд, түүнийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үндэсний арга хэмжээний талаар танилцуулав.

Тусгай арга хэмжээнд оролцсон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, байгаль орчны асуудал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хэрэгжүүлж буй сайн туршлагуудын танилцуулж, харилцан санал солилцов.


Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулав  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй