Шууд Chart

Газрын сахиус магнай халиун тэнгэрт сойгдохоор “жигүүрлэлээ”

2019-07-16 10:48:23

Уясан эзнийхээ урмыг тэтгэж, унасан хүүхдийнхээ хийморийг бадраасан Монгол Улсын манлай уяач Т.Болдбаатарын магнай халиун азаргыг наадамчин олон андахгүй. Туурайнаасаа босгосон тоосоороо хөх тэнгэрээ мялааж байсан уг алтан туурайт хэдхэн хоногийн өмнө тэнгэрийн хүлэг болохоор “жигүүрлэжээ”.

Хурдан моринд хайртай хүн бүхний сэтгэл эмтэрсэн нь мэдээж. Гэхдээ сайн буян нутагтаа эргэж төрдөг гэдэг болохоор магнай халиуны угшлын адуу төрийн наадамд удмаа тодотгож, магнайлах биз ээ.

Уншигч танаа магнай халиун азарганы тухай товч мэдээлэлийг хүргэе.  

Удам угшил:

Эцэг тал: Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн шарга азарга. Уг азарга мөн л Д.Цэвэгсүрэнгийн халтарын удмын адуу юм.

Эх тал: Сүхбаатар аймгийн Халзан суманд есөн жил дараалан түрүүлж, айрагдсан Д.Цэвэгсүрэнгийн халтар азарганы төл халтар үрээг тус сумын уугуул Энэбиш агсан авч, азарга тавьсан бөгөөд халиун үрээний эх халтар гүү түүний төл юм.

Амжилт:

2011 онд шүдлэн:

Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд аман хүзүү

Өвөрхангай аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөв

2013 онд соёолон:

Сүхбаатар аймгийн тэргүүн хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд” уралдаанд аман хүзүү

“Дүнжингаравын хурд-2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав

“Эрдэнэт хурд-2013” бүсийн уралдаанд аман хүзүү

Ардын хувьсгалын 92 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес

Хэнтий аймгийн 90 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд түрүү

2014 онд хавчиг:

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү

“Хотгойдын хурд-3” бүсийн наадамд айргийн гурав

2015 онд долоотой:

“Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд зургаа

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

2016 он наймтай:

“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд зургаа

Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү

Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд аман хүзүү

Хэнтийн аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү

2017 онд естэй:

“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд 12

Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү

Сүхбаатар аймгийн 75 жилийн ой, зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

2018 онд аравтай:

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд найм

2019 онд арваннэгтэй:

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадамд 11.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Газрын сахиус магнай халиун тэнгэрт сойгдохоор “жигүүрлэлээ”   
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 16:23
Арай чдээ Зодог тайлуулаад бүх медалыг нь зүүж өгөөд цэнгэлдэх тойруулаад тавих байтал Эзэн .уяач хоёртнь үнэхээр их гомдож бна Хайран сайхан хүлэг минь Дэндүү харамсалтай одлоо Уралдсаар байгаад буцлаа
Угшил амгалан [127.0.0.xxx] 2019-07-16 17:11
Www.ugshil.mn saitruu orood магнай халиун гэж бичээд түүний 4 үеийн удмыг сонирхож болно

Бидэнтэй нэгдээрэй