Шууд Chart

Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр

2019-07-16 11:28:51

Анколе-Ватусси үүлдрийн үхэр бол дэлхийн хамгийн том эвэртэй үхэр юм. Үүгээрээ Гиннесийн дээд амжилтын номд бичигдсэн байдаг. Үхрийн эвэрний урт нь 2.4 метр, тойргийн урт нь 70 см хүрдэг байна. Эвэрнийх нь уртаар нь тэдний үнэ цэнийг тодорхойлдог бөгөөд хамгийн урт эвэртэйг нь хамгийн ариунд тооцдог аж.

Амьдын жин нь 410-730 кг байдаг. Харин шинэ төрсөн тугалнууд ердөө л 14-23 кг жинтэй байдаг гэнэ. Руанда, Брунди улсын Тутси үндэстнүүд үржүүлдгийг нь ватусси, Уганда улсад байдаг үүлдрийг нь анколе хэмээн нэрлэдэг ажээ. 

Эрт үеэс ватусси үхрийг ариун хэмээн үзэж, энэ овгийн үхрийг нядалдаггүй заншилтай байжээ. Учир нь амьд малын тоогоор тухайн хүний эд хөрөнгө, баян чинээлэг байдлыг нь тодорхойлдог байсан гэнэ. 

Анколе үүлдэр нь ус болоод өвс тэжээлийн хомсдол, чанар муутай өвс тэжээл хэрэглэдгээс үүдэн цөөрчээ. Одоо зөвхөн Африкийн төв хэсэгт л үлдсэн байна. Тиймээс Европ, Австрали, Өмнөд Африк, Америкт түүнийг өсгөн үржүүлж эхэлжээ. 

Анколе-Ватусси үүлдрийн үхрийн эвэрт маш их хэмжээний судас байдаг учир халууны улиралд эвэрнийхээ тусламжтайгаар сэрүүцдэг байна. 


Дэлхийн хамгийн том эвэртэй үхэр  
Үзсэн: 3134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 14:42
толгойгоо яаж дааж байна аа
Зочин [127.0.0.xxx] 2019-07-17 09:37
Идэхгүй тэжээх ямар хэрэг байнаа.

Бидэнтэй нэгдээрэй