Шууд Chart

Мэргэжлийн сүмод хоёр Монгол залуу бөх тэнцжээ

2019-07-16 12:10:05

Японы сүмо бөхийн холбооноос зуны башёд шинэ бөхийн шалгалтад тэнцсэн сүмочдын нэрсийг зарлажээ. Үүнд нийт есөн бөх тэнцсэн бөгөөд тэдний хоёр нь Монгол бөх аж. Залуу бөхчүүд ирэх есдүгээр сарын тэмцээнээс банцүкэд шикона нэр нь багтах юм байна. "Оноүэ" дэвжээний шинэ бөх Галдангийн Сүхбат бол Таканоива А.Баасандоржийн төрсөн ахын хүү бөгөөд Хокүтэнкай нэрээр барилдана. 20 настай, 178 см өндөр, 130 кг жинтэй. Дэвжээнийхээ алдарт озэки асан Хокүтэнюүгийн нэрээс шикона нь уламжлалтай.

“Миягино” дэвжээний Хасэгава Цүбаса бол Чиба мужид амьдардаг, Япон аав, Монгол ээжтэй. Хакүхо их аваргын шавь. Сэнхо нэрээр барилдах гэнэ.

Чиба мужийн Сэн, Хакүхо аваргын Хо ханзыг авч, Сэнхо болжээ. 16 настай, 97 кг жинтэй. 185 см өндөр. Дунд сургуульд сурч байхдаа Улаанбаатарт байсан гэдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн сүмод хоёр Монгол залуу бөх тэнцжээ   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй