Шууд Chart

Дональд Трамп эмэгтэй гишүүдийг арьс өнгөөр ялгаварласнаасаа болж шүүмжлэлд өртлөө

2019-07-16 12:52:01

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресс дэх Ардчилсан намын эмэгтэй гишүүдийг арьс өнгөөр ялгаварласнаасаа болж шүүмжлэлд өртлөө. Үндэстний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийг тэрбээр “Засгийн газар нь бүрэн сүйрсэн улс орноос гаралтай” гээд АНУ-ыг шүүмжлэхээсээ өмнө өвөг дээдсийн нутагтаа очиж, эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэж “твиттер”-тээ жиргэжээ. 

Дональд Трампын энэ жиргээ Ардчилсан намын дөрвөн эмэгтэй гишүүн рүү чиглэжээ. Тэдний гурав нь АНУ-д төрж, өссөн байна. Бүгд Найрамдах намын зарим гишүүд төрийн тэргүүнийхээ гаргасан энэ үйлдлийг “Арьс өнгөөр ялгаварласан үзэл” гэж үзэж байна.

“Эн Би Си” теле суваг, “Уолл Стрит Жоурнал”-аас бүртгэлтэй сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар Дональд Трампын нэр хүнд энэ мэдэгдлээс хойш эрчимтэй унажээ.

Түүнчлэн Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Дональд Трампын хэлсэн үгийг эрс шүүмжилсэн бол АНУ-ын Конгрессын эмэгтэй гишүүд түүнийг “АНУ-ын түүхэн дэх хамгийн муу, хамгийн их авлигад өртсөн Ерөнхийлөгч” гэжээ.

Конгресс дэх Ардчилсан намын эмэгтэй гишүүд АНУ-ын хил дээр дүрвэгчдэд хэрхэн ханддаг асуудлаар мэдэгдэл хийсэн юм. Тухайлбал, цагаачид крант ажиллахгүйгээс болж суултуурын уснаас уухаас өөр аргагүй болдог тухай хэлснийг эмэгтэй гишүүд дамжуулсан байна. “Энэ бүгд Америкийн далбаан дор болдог” гэж Конгрессын гишүүд онцолжээ. Гэтэл АНУ-ын төрийн тэргүүн үүнд дургүйцэж, гишүүдийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь арьс өнгөөр ялгаварлагч гэж дуудуулах олон мэдэгдэл хийж байсан юм. Тэрбээр АНУ-д ирсэн цагаачдыг гэмт хэрэгтнүүд, хүчирхийлэгчид гээд Африкаас ирсэн дүрвэгчдийг “өмхий нүх”-нээс Америкт ирсэн хүмүүс гэж байлаа. Тэр ч бүү хэл, өмнөх Ерөнхийлөгч Барак Обамаг АНУ-д төрсөн гэдэгт эргэлздэг тухайгаа мэдэгдэж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп эмэгтэй гишүүдийг арьс өнгөөр ялгаварласнаасаа болж шүүмжлэлд өртлөө  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2019-07-16 14:41
Buhel buten ANU-iin eronhiilogch gedeg hunii amnaas iim ug garch bgaa ni denduu haramsmaar uildel. Tsomiin zevsgiin tovchluur darah erhtei hunii amnaas iim uvaigui ug garch bgaa ni togloom bish.

Бидэнтэй нэгдээрэй