Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019-07-16 12:54:02

Долоодугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Идэр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Хойттамир, өврийн Заг, Байдраг гол Баянбүрд сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-85 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Байдраг, Чулуут, Хархираа, Хариг, Намир, Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван хүчтэй үерлэж байна.

Ирэх өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2019-07-16


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй